Охидод зриулсан хэрэгтэй мэдээлэл

өсвөр насны зайлшгүй мэдэх ёстой 10зүйл

Зохиолч Каз Кооке нь өсвөр насны охидод зайлшгүй хэлж зөвлөх чухал мэдээллийг илрүүлсэн байна. 1. Толбоны тухай үнэнийг Та охиндоо батга болон сэвх нь тостой хоол, арьс халцрах, хангалттай сайн угааж цэвэрлэхгүй байх, ус уухгүй байх, арьсны нян, шоколад болон стресснээс зөвхөн шалтгаалдаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй, Сэвх болон батга нь өсвөр насны өвөрмөц онцлог болон шүүрлээр арьсны нүх бөглөрснөөс үүсдэг. Шүүрэл нь арьсны доод давхаргын нүхийг бөглөж үүнд нь нян үржих, үрэвсэл бий болгох нөхцөл бүрдүүлдэг. Сайн чанарын батга сэвхний тос хэрэглэх нь шинээр батга үүсэхээс сэргийлдэг. Мөн өөрт тохирсон тосыг түрхэх нь чухал тул эмчээс зөвлөгөө аваарай. 2. Биеийн галбир өөрчлөгдөх Охиндоо хэзээ ч битгий “Чи тарган байна”, “Энэ хувцас чамд багадсан” гэх мэт үгсийг хэлээрэй. Өсвөр насны охид том болох тусам биеийн галбир өөрчлөгдөж түүний араг ясны бүтэц 2 дахин томордог. Түүнд биеийнх нь галбир бус хувцасны размерын талаар хэлэх хэрэгтэй. Мөн өөрийн биеийн галбирыг засаж болох талаар хэлэх нь чухал. (бүжиглэх, спортоор хичээллэх, гүйх гэх мэт) Охиндоо мөн хэн нэгэн түүний биеийн галбирын талаар яривал хариу хэлэх үгсийг сургах хэрэгтэй. Жишээ нь: “Цаашаа яв, чи намайг залхааж байна”, “Би өөрөө өөртөө таарсан галбиртай”... Хэрэв охидод тарган гэх үгсийг ойр дотныхон болон энгийн үл таних хүмүүс хэлсэн ч гэсэн, тэд хэдэн жилийн дараа ч гэсэн мартагдахгүй хэвээр л байдаг. 3. Алкохолны талаар Судлаачдын үзэж байгаагаар аав ээж нь 18-аас өмнөх насанд нь охиндоо архи өгөх нь уух дуртай болгоход хүргэдэг гэж үздэг. Охиндоо спирт нь өсвөр насны хүүхдийн тархинд маш их нөлөө үзүүлдэг гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Энэ нь тэднийг насанд хүрэгчдээс тэнэг болгохгүй гэдгийг харин энэ нь түүнийг архи уухад ямар хорт нөлөө гарч болохыг ойлгох ухаарах ухаарал хайрладаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Олон охид түүний анхны бэлгийн явдал согтуу байх үед нь болсон хэмээн харамсдаг. Тиймээс аль болох охиноо шоу цэнгээ болон найзуудтайгаа гарах зэргийг хянах хэрэгтэй. 4. Гэр бүлийн асуудлаа нээлттэй ярилцах Хэрвээ гэр бүл салах болсон бол та үүнийг охиндоо үнэнээр нь нээлттэй байдлаар хэлж ойлгуулах хэрэгтэй 5. Ойр дотно байх Охинтойгоо бэлгийн амьдралын талаар сайн ярилцаж бэлгийн хавьтал биш бол бусад зүйл дээр чөлөөтэй байлгах зөвшөөрлийг олго. Түүнд бүх зүйлд тийм гэдэг хариултыг өгч болохгүй гэдгийг ойлгуулах нь чухал. Хэрэв тэр өөрөөсөө ах хүнтэй болздог бол тэр бэлгийн хавьталд орохыг хүсэх л болно үүгээр бэлгийн замын халдварч өвчин дамжих боломжтой. Үүнээс түүнийг хамгаалах хэрэгтэй. Зарим эцэг эх бэлгэвч хэрэглэхийг зөвлөдөг бол зарим нь болзохыг хориглодог байна. 6. Биеийн үс бол асуудал биш Хэдийгээр охин тань найзаасаа болон сонин сэтгүүлээс биеийн үсээ авах хэрэгтэй гэдгийг сонссон байсан ч та түүнд туслах хэрэгтэй. Түүнд тэдгээр сэтгүүл дээр гарсан бүтээгдэхүүнээ зарах гэж зар сурталчилгаа ухуулга хийж байгаа гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Америкийн нэг бүтээгдэхүүн 10-13 насныханд чиглэсэн байдаг. Чи түүнд хүмүүс энэ талаар ярилцдаг хэдий ч охид бүсгүйчүүд зөвхөн умдагны үсээ авдаг гэдгийг мөн хэлэх хэрэгтэй. Хэрэв энэ нь өөрөө хийхэд өвдөж байвал мэргэжлийн газар хандах хэрэгтэй. Хусаж, вакс түрхэж эсвэл хайчилж мөн үс гуужуулагч хэрэглэж болно. 7. Бусдад туслах Охидын нэг сайхан зүйл нь тэд олон нийтийн ажил болон буяны ажилд их оролцдог. Хэрвээ ямар нэгэн байгуулагад сайн дураараа элсэх боломжтой бол тэр найз охидуудтайгаа хамт элсдэг. Энэ нь олон салбарых байж болдог бөгөөд та түүнд аль нь түүнд хэрэгтэй эсэхийг зөвлөх хэрэгтэй юм. 8. Амьдрал үргэлж төлөвлөснөөр явдаггүй Та охиндоо амьдралд үргэлж сонгол байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй, Хэрвээ тэр шалгалшаа давж чадаагүй эсвэл баг бүрдүүлж чадаагүй бол бусад өөр сонголт байдаг гэдгийг харуулах хэрэгтэй. 9. Аюулгүй байх ухаантай арга Та түүнтэй өрөөнд нь, эсвэл гадаа гээд хаана ч аюулгүй байх талаар ярьж байсан ч гэсэн түүнд битгий дүрэм тогтоогоорой хэрвээ тэр үүнийгээ өөрөө ойлгож ухаарвал энэ нь жинхэнэ зөв алхам болдог учир та түүнд эелдэг зөвлөгөөг л хэлэх нь чухал. 10. Хэрхэн яаж мөнгө зарцуулах вэ Түүнтэй дэлгүүр болон сэтгүүлүүдийн заль мэх хууралтын талаар ярилц. Хэрвээ тэр хангалттай том болсон бол гэр бүлийн санхүү хоол хүнд байр гэх мэт зүйлийн үнэ өртгийг харуулж болох юм. Тэр ч үүнийг ойлгох л болно.

Сэтгэгдэл үлдээх

15:28 , 2023-08-15 .. Бичсэн: Зочин
Sariin temdegiin dunduur, esvel duussanii daraahan baga zereg tsus uzegdeh n asuudaltai yu?

{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 16 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

багш гэж хэн бэ?
Багшийн ёс зүй харилцаа
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
судалгаанд суурилсан хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
зайны хичээл
Гэрийн нөхцөлд бэлтгэх үсний маскнууд.
цахим хичээл
математикийн хичээл дээр чээж тоолол явуулах тухай
өсвөр насны зайлшгүй мэдэх ёстой 10зүйл
ohidiin nuur budah zovlogoo
batganaas serhiileh
ohidiin zowolgoo
Өсвөр насны охидод өгөх 15 зөвлөмж
tsairah arga
Өсвөр насны охидод зориулсан мэргэжлийн зөвөлгөө

Найзууд

Otgonjargal minii delkhii !-- widget end -->



:-)
 
xaax