Охидод зриулсан хэрэгтэй мэдээлэл

ohidiin nuur budah zovlogoo

Шингэн крем энгэсэгКрем энгэсгийг түрхэхийн өмнө нүүр чинь хангалттай чийг, тэжээлийг авсан байх ёстой. Тиймээс урьтаж чийгшүүлэгч тоникоор арчиy, арьсандаа тохирсон тос түрхсэн байх нь зүйтэй юм. Дараа нь гаран дээрээ шингэн энгэсгээсээ тохирох хэмжээг аваад чигчий эсвэл ядам хуруугаараа таслан авч хоёр хацар, хамар, дух, эрүүнийхээ голд тавина. Тавьсан хэсгээсээ хоёр тийш, дээшээ чиглэлтэйгээр түрхэж тараана. Дээшээ чиглэлтэй түрхэхийн учир нь арьсыг чинь амархан унжих, үрчийхээс сэргийлж буй хэрэг юм. Хэрэв чиний крем бөөгнөрөөд, эсвэл арзайгаад байвал арьс чинь хангалттай чийгшилийг аваагүй, эсвэл түрүүнд нь түрхсэн тос чинь шингээгүйн шинж юм. Тиймээс тоникоор арчиж хэдэн минут шингээснийхээ дараа энгэсгээ түрхээрэй. Крем энгэсгийг хэрэглэхээсээ өмнө үргэлж сэгсэрч байхыг зөвлөж байна. Учир нь пигментүүд нь доороо туначихвал, нүүр будалт чинь жигд болж чадахгүй.Шахмал энгэсэгШахмал энгэсгийг жигд түрхэхийн тулд хуурай порлоныг хэрэглэх хэрэгтэй. Мэдээж өмнө нь чийгшүүлэгч тос, тоник хэрэглэсэн байх ёстой. Порлоноор будаж болох хэсгийг бүгдийг нь будсаны дараа, үлдсэн хэсэг(жишээ нь нүдний хар хүрээ)-ийг жижиг нарийн багсаар будна. Шахмал энгэсэг хэрэглэдэг тохиолдолд нунтаг пудр хэрэглэх шаардлагагүй юм.“Stick” энгэсэгУруулын будаг шиг эргэгддэг нарийхан савтай энгэсгийг бид ийн нэрлэж байгаа юм. Ийм энгэсгийг шууд савнаас нь барьж байгаад түрхэх юм уу, хурууныхаа өндгөөр бага зэргийг аваад түрхэж болно. “Stick” энгэсгээр хацран дээгүүрээ хөндлөөш нь зурж байгаад хоёр тийш тараах замаар түрхэх хэрэгтэй. Мөн эрүү, духан дээрээ хөндлөөш нь нэг бүдүүн зураас гаргаж байгаад гадагш нь тараана.Өө дарагчЯмар ч өө дарагчийг шингэн энгэсэг хэрэглэсний дараа түрхэх хэрэгтэй. Хэрэв өмнө нь түрхэх юм бол арилчихна. Мэргэжлийн нүүр будагчид өө дарагчийг аль болох жижиг хэмжээгээр, нимгэн түрхэхийг санал болгодог. Тиймээс үнэхээр шаардлагатай үед л өөрийнхөө арьсны тононд ууссан өнгийн өө дарагчийг хэрэглэж байгаарай. Хэрэв чиний өө дарагч арьснаас чинь ялгараад байвал хурууныхаа өндгөөр бага зэрэг товшиж өгвөл дээрдэнэ. Нүдний доор үүссэн хар цагирагийг хамар нүд хоёрын хоорондох хэсэгт бага зэргийг түрхээд, зовхиныхоо төгсгөл хэсэгт мөн адил бага зэрэг түрхээд дотогш нь чиглэлтэй тараагаарай. Тараахдаа ядам хуруугаа ашиглавал зүгээр. Харин нүүрэн дээр гарсан үрэвсэлт батгыг далдлахдаа хамгийн нарийн багсыг хэрэглэж, эсвэл хуруугаараа түрхэж болно.Нунтаг энгэсэгНунтаг энгэсэг нь шингэн энгэсгийг арьсны тононд нэгтгэхээс гадна нүүрэн дээр бусад будаг илүү сайн тогтоход тус болдог. Нунтаг энгэсгээр цэвэрхэн будахын тулд заавал багс хэрэглэх шаардлагатай. Нунтаг энгэсгийг багсаар тараасныхаа дараа, арьсандаа улам шингээж будаагүй мэт харагдуулахыг хүсч байвал хатуу порлоноор бага зэрэг дарж түрхэж болно. Ингэснээр шингэн энгэсэг, өө дарагч, нунтаг пудр гурав бие биедээ уусч төрөлхийн харагдах болно. Хагас тунгалаг энгэсэг хэрэглээрэй. Учир нь нунтаг пудр бол ямар нэг өнгө гаргах биш, будалтыг “цэвэрлэх” үүрэгтэй юм.Нүдний будагГүн, өтгөн будалтаас аль болох зайлсхийгээрэй. Түүний оронд ууссан будалт нь мэргэжлийн харагдаж, нүдийг чинь улам дур булаам болгоно. Бараан будаг түрхсэн газраа илүү хүчтэй харагдуулдаг. Харин цайвар будаг түрхсэн газраа ялгаруулж, тодруулж өгдөг. Тиймээс цайвар будгийг зовхи болон, хөмсөгний доод хэсэгт, харин бараан будгийг сормуусны уг хэсэгт түрхэх нь элбэг байдаг. Энэ энгийн дүрмийг л санаж явбал нүүр будах маш амархан байх болно. Нүдний будгийг нарийхан зөөлөн багс эсвэл хатуу багс ашиглан будаж болно. Гэвч зөөлөн багс нь уусгаж будахад илүү үр дүнтэй байдаг. Хэрэв чиний нүдний будаг бага зэрэг гялалзагчтай, эсвэл металл өнгөтэй бол түрхэхээсээ өмнө багсаа үл ялиг усанд дүрж байгаад будвал гэрэлд илүү сайхан харагддаг. Цайвар будгаа эхэлж зовхиндоо тэр чигт нь түрхэнэ. Дараа нь зовхиныхоо дээд төгсгөл хэсэгт нь бараан будгаа гадагшаа чиглэлтэйгээр түрхэж өгнө. Ингэхдээ хөмсөгнийхөө ясыг дагуулан хуруугаа тавьж байгаад будвал будаг илүү гарч, хэлбэр алдагдахаас сэргийлэх болно гэдгийг санахад илүүдэхгүй. Нүднийхээ будгийг түрхэсний дараа хурууныхаа өндгөөр хооронд нь уусгаарай.Сормуусны будагҮргэлж доод сормуусаа эхэлж будаж байгаарай. Дараа нь дээд сормуусаа угаас нь эхэлж үзүүр хүртэл нь будахдаа сойзоо хоёр тийш нь үл ялиг хөдөлгө. Ингэснээр сормуус чинь ширхэг ширхэгээрээ салж, бөөгнөрөхгүй. Харцаа улам тодотгохыг хүсвэл хоёр давхарлаж буд.Хацар өнгөлөгчОхид хацар өнгөлөгчнийхөө өнгийг буруу сонгох тохиолдол бий. Үүнээс сэргийлэхийн тулд өөрийнхөө арьсыг халууцсан эсвэл даарсан үедээ ямар өнгөтэй болдгийг нь ажиглах хэрэгтэй. Зарим охид дасгал хийснийхээ дараа туяарсан ягаан өнгийн хацартай болчихдог бол зарим нь интоорынх шиг улаа бутарсан хацартай болчихдог. Хацар өнгөлөгчний чинь өнгө хацарны чинь улайдаг өнгөтэй таарч байх ёстой юм. Эсвэл уруулныхаа өнгөтэй тааруулж сонгож болно. Цагаан тонтой арьсанд ягаан сарнайн өнгө, харин ногоон тонтой арьсанд тоорын ягаан, бараандуу арьсанд абрикосны улаавтар өнгө зохино.Өнгөө сонгосныхоо дараа тохирох найрлагаа сонгоорой. Тослог болон холимог арьсанд нунтаг, эсвэл шингэн гелэн өнгөлөгч илүүтэй таарна. Харин хуурай арьсанд тослог өнгөлөгч зүйтэй. Хацар өнгөлөгчийг бүдүүн багсаар түрхэнэ. Гэвч нунтаг пудрт хэрэглэсэн багсаа хацар өнгөлөхдөө хэрэглэж болохгүйг анхаараарай. Багсаа өнгөлөгчдөө дүрээд, илүүдэл будгийг сэгсэрнэ. Тэгээд толинд хараад инээмсэглэ. (Ингэвэл чиний хацарны яс тодорно. Дээрээс нь инээж байгаа царайгаа харах сайхан шүү дээ) Тэгээд зөвхөн хацрынхаа ясан дээр гадагшаа чиглэлтэйгээр түрхээрэй.Нүүрээ зөв будаж сурах нь охид бүсгүйчүүдийн заавал эзэмших ёстой нэг чадвар юм. Олон дахин будаж сургуулилсны эцэст өөрийн чинь нүдний өнгө, үсний өнгөтэй ямар будалт илүүтэй тохирдог болохыг олох болно. Янз янзын будаг хэрэглэж үзэх нь туршлагаа сайжруулах бас нэгэн арга юм.Хонгор охин минь чамд амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх

21:09 , 2016-12-14 .. Бичсэн: Зочин
Inhed nvvree budan gehees icheed bh yumaa yawal deer bol

{ Сүүлийн хуудас } { 10 -р хуудас Нийт хуудасны тоо: 16 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

багш гэж хэн бэ?
Багшийн ёс зүй харилцаа
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
судалгаанд суурилсан хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
зайны хичээл
Гэрийн нөхцөлд бэлтгэх үсний маскнууд.
цахим хичээл
математикийн хичээл дээр чээж тоолол явуулах тухай
өсвөр насны зайлшгүй мэдэх ёстой 10зүйл
ohidiin nuur budah zovlogoo
batganaas serhiileh
ohidiin zowolgoo
Өсвөр насны охидод өгөх 15 зөвлөмж
tsairah arga
Өсвөр насны охидод зориулсан мэргэжлийн зөвөлгөө

Найзууд

Otgonjargal minii delkhii !-- widget end -->



:-)
 
xaax